🔴Б.Энхбаяр: Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин тэднийг эх орноос нь хөөнө
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр улс төрийн цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийв.
УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:
-Ерөнхий сайд Г.Занданшатар уржигдар ард түмэнд хандаж мэдээлэл хийсэн. Ингэхдээ нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлэх ажлын хүрээнд намайг ХЗДХ-ийн сайдаар томилж байгаагаа мэдэгдсэн. Улмаар Ерөнхийлөгчид танилцуулж, УИХ-д танилцуулах процесс өнөөдөр хийгдэнэ. УИХ-д танилцуулагдсаны дараа миний бие дэлгэрэнгүй улс төрийн мэдэгдэл хийнэ.
Манай намын Хяналтын хороо үүр шөнийн заагаар хуралдаж, намайг МАН-аас хөөсөн мэдээллийг би хэвлэл мэдээллийн хэрэгслээс олж мэдлээ. Энэ бүтэц бүрэлдэхүүн Үндсэн хуулийн чадамжгүй. Хяналтын хорооны таван хүн 2023 оны арванхоёрдугаар сард зохион байгуулагдаж байсан Нүүрсний хулгайтай холбоотой сонсголд гэрчээр дуудагдаж байсан хүмүүс байна. Би нүүрсчдэд хөөгдөхгүй. Харин тэднийг эх орноос нь хөөнө гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.