🔴М.Мандхай: Арай ч дээ, манай улс ардчилал, парламентын засаглалаа устгахаар явж байгаа юм байна

Цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн М.Мандхайгаас байр суурийг нь тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Мандхай: 

-Монгол улс хөдөө аж ахуйн орон. Өнөөдөр тэр салбарын бодлогыг хэрэгжүүлэх зарчим тодорхойгүй байдаг. Хуульд энэ зарчмыг тусгаж, түүхий эд хаягдаад байгааг болиулж, эдийн засгийн эргэлтэд оруулах малгай хуулийг боловсруулсан байсан. Маш чухал хууль байсан. Тойргоос гарсан гишүүд улс төржөөд чуулганыг хаяад явлаа. 126 гишүүнээс энэ хуулийг дэмжсэн гишүүд улс орны төлөө ажилладаг, хаяж явсан нь улс төр нэгдүгээрт гэж үздэгээ харууллаа. 

Би нэг зүйлийг ойлголоо. Ардчилал маш аймшигтай байдлаар явж байгааг харлаа. Арай ч дээ. Манай улс парламентийн засаглал, ардчиллаа устгахаар явж байгаа юм байна гэх дүр зургийг олж харлаа. 104 жилийн түүхтэй намын нэг сул гишүүн гарч ирээд улс төржиж, эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа увайгүй үйлдэл хийлээ. Үүний цаана 300 гаруй мянган гишүүний итгэл үнэмшил байгаа тул нэг талдаа асуудал шийдэгдэх байх. Ардчилал, парламентийн засаглалын төлөө шийдвэр гаргаад явна гэж үзэж байна гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.