🔴 Х.Баасанжаргал: Шүүхийн хараат бус байдалд улс төрчид нөлөөлдөг гэдгийг Ерөнхий сайд зарлачихлаа
МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өчигдөр /2025.10.01/ орой хуралдаж намын нөхдөө гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар УИх-ын гишүүн Б.Энхбаярын асуудлыг авч хэлэлцээд "МАН-ААС ХӨӨХ ШИЙДВЭР"гаргажээ. Уг асуудлаар МАН-ын гишүүдээс байр суурийг нь авч хүргэж байна.
УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал:
-Хоёр асуултыг хууль хяналтын байгууллагаас асуумаар байгаа юм. Нэгдүгээрт, нэр бүхий нас барсан иргэнтэй холбоотойгоор мөрдөн байцаах ажиллагаа явж байгаа юм уу? Хоёрдугаарт, Д.Амарбаясгалан даргыг холбогдуулж шалгаж байгаа юм уу? гэдгийг асуумаар байна. Хариулт нээлттэй ил тод байвал магадгүй улс төрийн гацаа гарна.
Би хуульч хүний хувьд санаа зовж байгаа нэг зүйл бол Б.Энхбаяр гишүүнийг сайдаар томилж байж хэрэг шийдэгдэх нь гэх ойлголтыг Ерөнхий сайд өгсөн. Шүүхийн хараат бус байдалд улс төрчид нөлөөлдөг гэдгийг зарлачихлаа. Хүн төрөлхтөн асар их цус нулимсаар шүүх эрх мэдлийн байгууллагыг улс төрөөс хол байх процессыг хийсэн байдаг. Гэтэл бид цаг хугацааг ухрааж байна. Улс төрийн манлайлал үзүүлэх ёстой Ерөнхий сайдын зүгээс ийм байр суурь илэрхийлж байгаа нь маш харамсалтай. Монголчууд ч гэсэн хэлмэгдлийн үеийг туулаад гарсан. Улс төрийг хуулийн засаглалтай хольж хутгасан шийдвэр Ерөнхий сайд гаргалаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.