🔴 Х.Тэмүүжин: Намынхаа дотоод хэрүүлээс болж төрийн ажлыг гацаачихаад сөрөг хүчин рүү буруугаа чихэж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингээс тодрууллаа.
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:
-Ардчилсан намын Улс төрийн зөвлөл хоёр асуудлаар чиглэл өгсөн.
АН-ын бүлгийн гишүүд намын байр суурийг нэгдмэл байдлаар илэрхийлж ажилла гэсэн. Эрх баригч намын даргын сонгуультай холбоотойгоор маш олон мэдээлэл задарч, хариуцлагатай албан тушаалтнуудын амаар тодорхой хэмжээний буруутгал ярьж байна. Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын дарга гэмт хэрэгтэй холбогдсон мэт асуудал хөндөгдөж байгаа тул асуудлаа шийдтэл хурал даргалах эрхгүй гэж байгаа юм. Энэ асуудлыг бүлэг өнөөдөр хэлэлцээд өмнөх чиг баримжаагаа барих ёстой юм байна, эргэлзээ байвал сонирхлын зөрчилтэйгөөр шийдэхгүйн тулд олон нийтэд итгэхүйц тайлбар өгөх хүртлээ УИХ-ын даргыг хурал даргалах нь зохимжгүй гэж үзлээ.
Төрийн байгууллагууд ажил хийхгүй, хүлээгдлийн байдалд орчихсон байна. Ирэх жил улс орны хэмжээний шийдвэр яах юм гэдгийг тоон илэрхийллээр илэрхийлэх төсвийн тухай хуулийг хэлэлцээд байна. "Эзэнгүй төсвөө буцааж тат" гэх шаардлагыг хүргүүлэх шийдвэр гаргалаа. Бид чуулганы хуралдаанд орж ирцээ бүрдүүлж байгаа тул парламентийн үйл ажиллагаа гацаагүй. Засгийн газар харин ажлаа хийхгүй байна. Өмнөөс нь парламент ажиллаж болохгүй. Төсөв боож, баглах нь Засгийн газрын ажил шүү дээ. Гол нь төсөв дээр хариуцлага хүлээх эзэн алга болчихлоо. Намынхаа дотоод хэрүүлээс болоод төрийн ажлыг гацаагаад, үүнийгээ сөрөг хүчин рүүгээ чихдэг байдал бол эмгэнэл шүү гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.