🔴Г.Лувсанжамц: Надад эргэлзээ төрж эхэлж байна

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өчигдөр /2025.10.01/ орой хуралдаж намын нөхдөө гэмт хэрэгт гүтгэсэн асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуудлыг авч хэлэлцээд "МАН-ААС ХӨӨХ ШИЙДВЭР" гаргажээ. Уг асуудлаар МАН-ын гишүүдээс байр суурийг нь авч хүргэж байна.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Түргэдсэн шийдвэр байна гэж бодож байна. Б.Энхбаяр гишүүн хоёр дахиа сонгогдсон, ХЗДХ-ийн сайд хийж байсан хүн. "Болзошгүй" гэсэн байдлаар намын даргын өрсөлдөөний үеэр гарч ирж, баримтгүй зүйл ярьсан. Онцгүй юм. Гэхдээ намын хяналтын хороо арай түргэдсэн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
Шүүх прокурорын байгууллагуудад хөндлөнгийн нөлөө орж байна уу гэж хардаж эхэлж байна. Ямар нэг хэрэг гарахаар, туршлагатай УИХ-ын гишүүн, ямар нэг дарга "Би мэдэж байна, надад баримт нь байгаа" гээд таг алга болчихдог. Иргэдэд ямар сэтгэгдэл үлдээгээд байгаа юм? Ямар нэг сонгууль, сайдын суудал яригдаад эхлэх үеэр "За нөгөө баримт чинь энэ байна" гээд гаргаад ирдэг. Шударга байгаад улс орны төлөө зүтгэж байгаа юм бол ил ярих ёстой шүү дээ. Мэдээлэл, баримт, цаг хугацааг өөртөө ашигтай байдлаар худал хуурмагаар ашигладаг. Надад эргэлзээ төрж эхэлж байна гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

МАН гишүүн 11 минут өмнө
Бас хов шиг юм битгий хачин юм яриач.Түгжил Энхбаярын бол Жудаггүйг түмэн олон харлаа.Нотлогдоогүй баримтыг гаргаж ирж Шантааж хийдэг нөхөд ыиш НОХОД энэ намд маш олон болчихож дээ