🔴А.Ариунзаяа: Дахиж хүн гүтгэхгүй гээд уучлалт гуйж байсан Б.Энхбаяр одоо яах гээд байгаа юм бэ?

МАН-ын Хяналтын Ерөнхий хороо өчигдөр /2025.10.01/ орой хуралдаж намын нөхдөө гэмт хэрэгт гүтгэсэн учир УИХ-ын гишүүн Б.Энхбаярын асуудлыг авч хэлэлцээд "МАН-ААС ХӨӨХ ШИЙДВЭР" гаргасан билээ. Уг асуудлаар МАН-ын гишүүдээс байр суурийг нь авч хүргэж байна.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

-Хяналтын ерөнхий хороо (ХЕХ) шөнийн 00:00 цагт шийдвэрээ гаргасан юм шиг байна лээ. Хамтын шийдвэр гаргадаг. Дүрмийн дагуу хэлэлцээд талуудыг байлцуулсан гэсэн. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор намын дотоод асуудлаар өрсөлдсөн дарга нарыг ёс зүйтэй байгаач ээ гэж хүсмээр байна. 2013 онд намайг намд элсэхэд манай нам бас л хоёр хуваагдсан байсан. Манай намын Удирдах зөвлөл хуралдаж асуудлыг авч хэлэлцээсэй л гэж хүсэж байна. Бага хурлын 321 гишүүнийг үгүйсгэн байж ингэх ямар хэрэг байна вэ. Намайг нэг талыг барьж байна гэж харж байх шиг байна. Ёс зүйтэй байя, дүрэм журмаараа байя. Өрсөлдвөл нэг тал нь ялж л таарна шүү дээ. Ялагдлаа хүлээн зөвшөөрөөд улс орныхоо талд шийдвэр гаргах хэрэгтэй шүү дээ.

Дандаа төрийн өндөр алба хашиж байсан байсан л хүмүүс. Дандаа энэ албан тушаалд байх албатай юу. Ерөнхий сайдыг мэдэгдэл хийнэ гэхээр нь "Сайхан өрсөлдлөө, би ялагдлаа, хамтдаа улс орноо хөгжүүлье" гэх байх гэж харж байтал "Тийм байна, хулгайч байна, хууль зүйн сайдаа сольж томилж байна" гэлээ. Намын Удирдах зөвлөл байтугай Ерөнхийлөгч, УИХ-д мэдэгдэж дүрэм журмаараа хийдэггүй юм уу? Ах дүү, амраг садан, нөхөр хүүхэд, найз танилууд намайг битгий ийм юманд оролц, орой үдэш битгий ганцаар яв гэж зөвлөж байна. Ингэж айлгаж ичээж болж байгаа юм уу! Бага хурлын тооллогын комиссийн журмыг боловсруулж байхад "Энэ журмыг бага хуралд оруулбал та нарыг няц дарна" гэж хэлсэн гэж байгаа юм. Бас "Д.Амарбаясгалан ялбал бид зогсохгүй" гэх үг амнаас нь гарсан гэх. Хэлэх үг олдохгүй байна. 

Сая зарим гишүүн намаасаа гарна гэж байх шиг байна. Энэ бол тэр хүмүүсийн асуудал мөн. ХЕХ тайлбар хийсэн нь зөв байх. МАН-ын бага хурал дээр гишүүд "Б.Энхбаяр энэ гүтгэлгээ зогсоогооч" гэж маш их ярьсан. Би Удирдах зөвлөлийн гишүүний хувьд хэлж чадна.

Анх Б.Энхбаяр сайд болох гээд Удирдах зөвлөлийн н хурал дээр орж ирэхэд Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж нарын хүмүүс "Энэ хүн чинь хүн гүтгэж явдаг. Нийгмийн нэр хүнд олохын тулд журмын нөхдөө гүтгэдэг" гэсэн. Уучлалт гуйгаад, "дахиж тэгэхгүй" гээд сайдаар томилогдсон хүн шүү дээ. Энийг нь бага хурлын гишүүд хэлж шүүмжилсэн. Эрх мэдлийн төлөө намын залуусаа намнадаг түүхээ давтана гэж маш олон гишүүн хэлсэн. Цаг үе өөрчлөгдөж байна. Залуус төрийн ажлыг гацаахгүй, дүрэм журамтай байя, цэвэр ажиллая гэж байна.

Өрсөлдлөө, ялагдлаа. Одоо яах гээд байгаа юм бэ?... 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.