🔴УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа

Чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдааныг орхин гарлаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл:

-Өнгөрсөн долоо хоногт АН-ын Улс төрийн зөвлөл шийдвэр гаргаж, АН-ын бүлэгт тодорхой чиглэл өгсөн. УИХ-ын даргын ёс зүй болон Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар байр суурь илэрхийлж шийдвэр гаргах үүрэг өгсөн. Намын Удирдах зөвлөлийн шийдвэр надад хамаагүй гэж байгаа гишүүд чуулганы хуралдаанд үлдэж болно гэв.

УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:

-АН-ын бүлгийн дарга намынхаа гишүүдийг чуулганы хуралдааныг орхин гарахыг уриалж байгаа нь Дэгийн тухай хууль зөрчиж байна гэв.

Ийнхүү АН-ын бүлгийн гишүүд чуулганы хуралдаанд ирцээ бүртгүүлж, хурлыг орхин гарсны дараагаар бүлгийн хурлаа хуралдуулахаар болов. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.