SMART 2025: Festival of Creativity: Бүтээлч салбарынхны хамгийн том чуулган

Монголын маркетингийн холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг креатив салбарын хамгийн том чуулган SMART 2025: Festival of Creativity арга хэмжээ есдүгээр сарын 30-ны өдөр M Bank Arena-д ес дэх удаагаа амжилттай зохион байгуулагдлаа.
Уг чуулганд Шинэ Зеланд, Герман, Индонез, Сингапур, Тайланд, Энэтхэг зэрэг улсаас найман илтгэгч хүрэлцэн ирж Бүтээлч сэтгэлээ ба Технологи + AI гэсэн үндсэн 2 сэдэв дээр тулгуурлан олон сонирхолтой илтгэлийг хүргэсэн юм. Мөн өмнөх SMART-уудад дотоодын экспертүүд воркшоп хийдэг байсан бол энэ жилийн 2 воркшопыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 2 гадаад илтгэгчийг онцолсон байна.
Салбартаа мэргэшсэн дэлхийн хэмжээний экспертүүд болон Монголын бүтээлч салбарынхан, маркетерууд, бизнес эрхлэгчид, багш, оюутан залуус гэх зэргээр нийт 1500 гаруй оролцогч SMART 2025: Festival of Creativity арга хэмжээнд оролцсон юм.
Монголын маркетингийн холбоо Smart-д оролцох шилдэг илтгэгчдээ нарийвчлан судалж, олон улсын маркетингийн экспертүүдийг жил бүр урьж авчирдаг байна. Тэд энэ удаа ч гэсэн World Marketing Forum, Cannes Lions, Азийн маркетингийн холбоо, Олон улсын зар сурталчилгааны холбоо зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж, олон улсад брэндинг хийсэн, томоохон компаниудад зөвлөхөөр ажилласан шилдэг захирлууд, экспертүүдийг Монголд урьж ирүүлжээ.
Илтгэгчдийн чанар, илтгэлүүдийн агуулга, хөтөлбөрийн бүтцээрээ SMART нь Монголд төдийгүй Азидаа өгөөжтэй арга хэмжээ гэдгийг гадны экспертүүд болон олон улсын ижил арга хэмжээнд оролцож үзсэн Монголчууд баталдаг байна.
Энэ удаагийн арга хэмжээнд нийт 19 илтгэгч бүтэн өдрийн турш үндсэн тайз болон Forum тайз дээр илтгэл тавьж өөрсдийн ур ухаанаа харамгүй хуваалцсан байна.
Фестивалийн үеэр олон улсын болон дотоодын шилдэг илтгэгчдийн оролцоотой үндсэн тайзны хэлэлцүүлэг, практик мэдлэг олгох Workshop хэсэг, бүтээлч компаниудын Experience Booth, амсхийх боломж бүхий Wellness Corner зэрэг зочдод уйдахааргүй олон шинэлэг, баялаг зүйлсийг хөтөлбөртөө шингээж чаджээ.
Үүнээс гадна SMART нь бүтээлч салбарынхан өөр хоорондоо нетворкинг үүсгэж, халуун дулаан яриа өрнүүлэх, багийн шинэ гишүүнээ олох, хамтран ажиллах боломжийг олгодог. Арга хэмжээ нь зөвхөн мэдлэг олгох төдийгүй, оролцогчдод урам зориг өгч, шинэ санаа төрүүлдэг бүтээлч уур амьсгалыг бүрдүүлдэг онцлогтой.
Зургийн цомог












Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.