🔴Х.Ганхуяг: Б.Энхбаяр чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулах ёстой

УИХ-ын гишүүн Х.Ганхуягаас цаг үеийн асуудлаар байр суурийг нь тодрууллаа.

Х.Ганхуяг:

-Би энэ асуудлыг харьцангуй хожуу мэдлээ. Бүрэн эрхийнх нь асуудал мөн ч эхлээд Үндсэн хуулиа дагаж Ерөнхийлөгч, УИХ-д танилцуулах ёстой байсан байх. Өмнөх сайдаа чөлөөлж байж дараагийн асуудал руугаа орох байсан. Үндсэн хуулийн зөрчил үүссэн гэж харагдахгүй байна. Хууль зүйн сайдаар томилогдох гэж байгаа Б.Энхбаяр чуулганы хуралдаанд гишүүдийн асуултад хариулах ёстой гэх мэт зарчмаараа явах нь зөв байх. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.