🔴 М.Энхцэцэг: Б.Энхбаярыг МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд ашиглаж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар: Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа" хэмээн өчигдөр /2025.09.30/ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайдын гэнэт гаргасан энэхүү шийдвэр Үндсэн хууль болоод Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн үү. Уг асуудлаар УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодрууллаа.

УИХ-ын гишүүн М.Энхцэцэг:

-МАН бага хурлаараа намын даргаа сонгохдоо нийгэмд болж буй үйл явдал, цаашид гарч болох эрсдэлээ тооцоод тухайн өдөртөө асуудлаа шийдье гэж шийдсэн. Дотроо ярилцаад журмаа баталсан. Зөв алхам гэж би үзэж байна. Энэ бага хурлын нэг эерэг тал нь ил тод, нээлттэй, ардчилсан болсон. Хоёр нэр дэвшигч энэ намыг цааш яаж авч явах вэ гэдэг бодлого, төлөвлөгөөгөө танилцуулсан. Гишүүд анхааралтай сонсож, асуулт асуусан. Эцэст нь, өөрсдийн сонголтоо хийсэн. Энэ бол улс орны хувь заяа шүү дээ. МАН сайн бэлтгэгдсэн боловсон хүчин ихтэйгээ харуулсан. 

Бага хурлын үеэр олон гишүүн Б.Энхбаяр гишүүнийг маш их шүүмжилсэн. Баримт нотолгоогүй байж журмын нөхрөө гүтгэлээ, намын нэр хүндийг унагалаа гэх мэт. Өчигдөр Ерөнхий сайдын мэдэгдлийг харлаа. Хэнд ч ойлгомжтой шүү дээ. Одоо байгаа ХЗДХ-ийн сайд нь яачихсан юм бэ? Тэр хүний огцрох үндэслэл тодорхой байх ёстой. Хоёрдугаарт, маш ноцтой мэдэгдэл хийсэн хүнийг гэнэт сайдаар томилж байгаа нь нэг талаас МАН-ын даргын төлөөх өрсөлдөөнд ашиглаж байгаа мэт мэдрэмж төрсөн. Буруу алхам гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АРД 1 сар өмнө
ЭНХБАЯРЫГ МОНГОЛЫН АРД ТҮМЭН НҮҮРСНИЙ ХУЛГАЙТАЙ ТЭМЦЭХ ХҮН ГЭЖ ХАРЖ БАЙГАА Ш ТЭЭ. МАН-Ы ДАРГЫН АСУУДАЛ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ГЭВЭЛ ТӨР БАРЬЖ БАЙГАА НАМЫН ДАРГА НҮҮРСИЙН ХУЛГАЙГААС АНГИД Л ХҮН БАЙГААСААЙГЭЖ ҮЗЭЖ БАЙГААД ЮМ. ТЭГЭХНЭЭС ӨӨР НАМЫН ДАРГА БАЙВАЛ ХЭН БАЙХАН НЬ ПАД АЛГА. НҮҮРСНИЙ АСУУДАЛТАЙ ХҮН ЗӨВХӨН НАМ УДИРДААД ЗОГСОХГҮЙ БИДНИЙ ЭХ ОРОН ИХ МОНГОЛЫГ МААНЬ УДИРДАХ БОЛОХГООД БАЙГААД НЬ ХАМАГ УЧИР БАЙНА. ҮҮНИЙГ ОЙЛГОДГҮЙ МАЛ ИХ ХУРАЛД МЭР СЭР БАЙГААД ХАРАМСАЛТАЙ. ИЙМЭЭС МАН-Ы ДАРГА ХЭН БОЛОХ НЬ МОНГОЛЫН АРД ТҮМЭНД ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ. МАНДУХАЙ ЦЭЦЭН ХАТАНД ШИВЭГЧИН НЬ ТӨРИЙН ХЭРЭГ ТАНД ЯМАР ХАМААТАЙ ЮМ БЭ ГЭХЭД ХАМГИЙН ИХ ХАМААТАЙ ГЭЭД МОРИНДОО МОРЬДДОГ ШИГ