🔴LIVE: Э.Бат-Амгалан: МАН-ын бага хурал дүрмээ зөрчсөн
УИХ-ын гишүүн, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Э.Бат-Амгалан:
-Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Б.Энхбаярыг томилсон асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээгүй. Ерөнхий сайдын шийдвэр бол өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Ер нь нийгэмд үүсээд байгаа талцсан асуудлыг нэг талд нь гаргахын тулд Б.Энхбаярыг тавьсан болов уу.
-МАН-ын Бага хурлаас гарсан шийдвэрийг хэр хүчин төгөлдөр гэж үзэж байна вэ?
-Манай намын дүрэм Улсын дээд шүүхэд бүртгэлтэй байгаа. Энэ дүрмийн дагуу хоёр дахь шатны сонгууль явж, нэг хүнийг албажуулах, сонгох хурал болсон. Тийм учраас намын дүрмийг зөрчиж, журмаар шийдсэн гэж харж байна.
-Төв цэвэрлэх байгууламж хэзээ ашиглалтад орох вэ?
-Төв цэвэрлэх байгууламж энэ аравдугаар сард ашиглалтад орох байсан. Гэхдээ гэрээний хугацаа жаахан хойшилж, ирэх оны хавар болсон. Томоохон хөрөнгө оруулалттай том төсөл учир жижиг асуудлууд гарсан байна лээ. Шатаах зуухны асуудлыг би ХББОС-ын сайдын хувиар хөөцөлдөөд явж байна. Өртөг нь 100 гаруй сая ам.доллароор нэмэгдэнэ гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.