🔴 Д.Цогтбаатар: Б.Энхбаяр Ерөнхийлөгчид таалагдах эсэх нь чухал биш, Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал

Ерөнхий сайд Г.Занданшатар: Би Үндсэн хуульд заасан онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа" хэмээн өчигдөр /2025.09.30/ мэдэгдсэн билээ.

Тэгвэл Ерөнхий сайдын гэнэт гаргасан энэхүү шийдвэр Үндсэн хууль болоод Монгол улсын Засгийн газрын тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн үү. Уг асуудлаар ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатараас тодрууллаа.

Д.Цогтбаатар: Б.Энхбаярыг сайд болгох нь Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал. Ерөнхийлөгчид таалагдах, таалагдахгүйн асуудал огт хамаагүй. Учир нь холбогдох хууль нь тийм юм. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Гэрэлмаа 1 цаг өмнө
Нийгмийн харилцааны үндсэн зохицуулалт болох Хууль хэрэгжихгүй бол хуулиар яах вэ дээ.