Ерөнхий боловсролын 16-р сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцыг хүлээлгэн өгөв

Ерөнхий боловсролын 16-р сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцыг хүлээлгэн өгөв

Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын 16-р сургуульд шинэ зууны зорилтот чадваруудыг эзэмшүүлэх зорилготой ШИМТ (STEAM) хөтөлбөр хэрэгжиж эхэллээ. Уг хөтөлбөрийн хүрээнд дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуульд физикийн хичээлийн сургалтын хэрэглэгдэхүүн, робот кодчлолын иж бүрэн багцуудыг хүлээлгэн өгчээ.

Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг сурагчид ашигласнаар физик, хими, биологийн туршилтуудыг хийж онолын мэдлэгээ бататгах, робот угсарч, програмчлан ажиллуулах, тэдний алгоритмын сэтгэлгээг хөгжүүлэх, асуудал шийдвэрлэх болон багаар ажиллах чадварыг хөгжүүлэх ач холбогдолтой юм.

STEАM гэдэг нь Science, Technology, Engineering, Art and Mathematics буюу монголоор ШИМТ+ (Шинжлэх ухаан, Инженерчлэл, Математик, Технологи +Сэтгэлгээ ба гоо зүй) гэсэн үгний товчлол бөгөөд асуудлыг шинжлэн судлах үйлдэхүй, математик хандлагад суурилан судалж дизайн сэтгэлгээний дээд түвшинд шийдэл гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхийг зорьдог бүтээлч боловсролын хөтөлбөр юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.