🔴Ж.Баярмаа: МАН-аас болж парламент муухай харагдаад байна
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа "УИХ-ын дарга парламентын дархлаагаа бэхжүүлж хуулийн байгууллагаар үнэн зөвөө шалгуулах хэрэгтэй" хэмээн ярив.
УИХ-ын гишүүн Ж.Баярмаа:
-Өчигдөр манай намын улс төрийн зөвлөл хуралдсан тул улс төрийн шийдвэр гаргасан гэж харах хэрэгтэй. УИХ-ын дарга олон хэрэгт холбогдож яригдаад байгаа тул үнэн эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж дуустал парламентыг удирдах ёс суртахууны эрхгүй гэж үзсэн. Хэрэв хэрэг хийсэн нь нотлогдох юм бол шүү дээ. Эсрэгээрээ гүтгэлэг гэдэг нь тогтоогдвол цаашаа ажлаа хийх ёстой гэж байгаа юм.
Ер нь бол улс төрийн намын дотоод асуудал боловч нэр холбогдоод байгаа хүн нь УИХ-ын дарга шүү дээ. Үүгээрээ төртэй холбогдоод байна. Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд. МАН-ын даргын тухай яриагүй байна. Парламент өөрөө муухай харагдаад байна.
Манай намын гаргасан шийдвэрийг хэрхэн хүлээж авах нь МАН-ын дотоод асуудал. Төсвийн хууль хэлэлцэх тухайд эргүүлэн татаад оруулж ирэхэд болохгүй зүйл байхгүй. Өнгөрсөн жил 31 их наяд төгрөгийн төсөвтэй улсын төсвийг 37 их наяд гэж оруулж ирсэн. Буцаан татаад оруулж ирж байсан. Энэ жил өмнөх шигээ нэмж орж ирэх вий гэж айж байтал ашгүй нэг их наядаар л нэмэгдсэн буюу 32 их наяд төгрөгийн төсөв орж ирсэн л дээ гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.