🔴 Г.Занданшатар: Эвлэлдэн нэгдэхгүйн тулд Б.Энхбаярыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томиллоо

Eрөнхий сайд Г.Занданшатар иргэддээ хандан мэдэгдэл хийлээ.

Г.Занданшатар:

-Намайг Ерөнхий сайдын ажил авахад эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч төсөв 3,4 их наяд төгрөгөөр тасарч, эдийн засгийн өсөлт 2,4 хувь болж унасан байсан.  Эрдэнэс тавантолгой ХК-д 2025.07.09 өдөр онцгой дэглэм тогтоож, хяналт шалгалт эхлүүлсэн. Эдийн засгийн уналт цэвэр нүүрснээс шалтгаалж байсан. Өнөөдөр эдийн засаг 5,7 хувьд хүрч, эдийн засаг сэргэлээ. Энэ бол ЭТТ ХК-д бугшсан байсан хулгайтай тэмцсэний үр дүн юм. Өнөөдөр тус компанийн борлуулалтын орлого 1,6 дахиж өсөж, орлого 1,3, олборлолт 1,1 дахин өссөн байдалтай байна. 

Онцгой дэглэм тогтоосны үр дүнд маш олон хулгай ил тод боллоо. АТГ-т шилжүүлсэн. Нэг их наяд төгрөгөөр барьж байгуулсан нүүрс баяжуулах үйлдвэрийг яагаад 18 км-ийн цаана барьж байгуулав? Яагаад ашиглагдахгүй байна вэ? 280 тэрбум төгрөгөөр конвер барьж дуустал нэг их наяд төгрөгийн үйлдвэр ашиггүй байх байж.

Бортээг уурхайн аман дээр баяжуулах үйлдвэр барьсан ч тэр нь ашигладаггүй. Тээвэр нь асар өндөр өртөгтэй байтал конвер барих гэж байна. Ёстой нөгөө 44 их наядын хулгайгаас илүү хулгай манай улсын ирээдүйгээс гарах байсан байна. Нүүрсний хулгайг таслан зогсоохын тулд Таван толгойн 5 ордын нэг болох Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах УИХ-ын тогтоол өргөн барьсан. Гэтэл МАН-ын даргад нэр дэвшихгүй гэж байсан УИХ-ын дарга нэр дэвших мэдэгдэл хийсэн. 

Өнөөдөр эвлэлдэн нэгдэх тухай ярьж байна. Авлига, нүүрсний хулгайг хаацайлсан эв нэгдэл гэж байх учиргүй. Би онцгой бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг Хууль зүй дотоод хэргийн сайдаар томиллоо. Нүүрсний хулгайтай тэмцлээ илүү эрх хүчтэй, эрс шийдэмгий хийхийн тулд ийм шийдвэр гаргалаа. 

 

 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 41 минут өмнө
Эх орны эрх ашиг та нарын ярьж байгаа биш шүү