🔴 Д.Ганмаа: Ж.Чинбүрэн сайд намайг заналхийллээ, би үнэхээр яах учраа мэдэхгүй байна
Эмч, эмнэлгийн ажилчдын цалин нэмэх асуудлыг хөндөхөд Ж.Чинбүрэн сайд “Аятайхан байгаарай” гэж намайг сүрдүүлсэн хэмээн УИХ-ын гишүүн Д.Ганмаа мэдэгдэв.
УИХ-ын гишүүн Д.Ганмаа:
-УИХ дахь Өргөдлийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар эмч, эмнэлгийн ажилчдын цалинг нэмэх тухай асуудлыг хэлэлцсэн. Ер нь бол би Ж.Чинбүрэн сайдтай өмнө нь ямар нэгэн муудаж, сайдсан харилцаа байгаагүй. Адилхан УИХ-ын гишүүн байхдаа эрүүл мэндийн салбарын гурван ажлын хэсэг байгуулагдахад уялдаа холбоотой ажилладаг байсан. Санал дүгнэлтээр миний ахалсан ажлын хэсэгтэй хамт байсан.
Гэтэл сая Өргөдлийн байнгын хорооны хурал дээр "Гишүүн байхдаа ярьж байсан юман дээрээ зогсохгүй сайд болохоороо яагаад өөрчлөгдөв?" гэх яриа гарсан. Ажил хэргийн яриа л гарсан. Гэтэл босож ирээд намайг заналхийлж, хохь нь шүү, аятайхан байгаарай гэлээ. Анх удаа би ийм заналхийлэлд өртлөө. Яах ёстойгоо мэдэхгүй байна гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.