🔴 О.Алтангэрэл: МАН-ын дотоод асуудалд Ардчилсан нам оролцож байгаа нь ёс зүйгүй асуудал

Ардчилсан намын Улс төрийн зөвлөл, бүлгийн өргөтгөсөн хуралдаан өчигдөр /2025.09.29/ болж УИХ-ын дарга, Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн. Мөн МАН-ын даргын асуудал шийдэгдтэл УИХ дахь АН-ын бүлэг төсвийн хэлэлцүүлэгт орохгүй хэмээн бойкот хийсэн билээ. Уг асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэлээс тодруулга авлаа. 

УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:

-УИХ дахь АН-ын бүлгээс огт мэдэгдэл гаргаагүй. Ардчилсан намын бүлэг бус, Ардчилсан намын улс төрийн зөвлөл УИХ-ын дарга Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн гэж ойлгож байгаа. Энэ шаардлагыг манай намын дарга уншиж харагдана лээ.

Улс төрийн соёлын хувьд нөгөө намынхаа дотоод асуудлаар улс төрийн намын бүлэг хуралдаж шийдвэр гаргах нь зохимжгүй гэж үзэж байна. МАН-ын дотоод асуудалд Ардчилсан нам оролцож байгаа нь ёс зүйгүй асуудал. Манай намд ч гэсэн дарга, гэрчилгээ, тамгатай холбоотой асуудал үүсч байсан. Энэ бол хүсэхээр зүйл биш. Монголын улс төрийн үндсэн хоёр хүчний үйл ажиллагаа тогтвортой байх ёстой гэж би үзэж байгаагийн хувьд МАН-ын даргаар сонгогдсон Д.Амарбаясгалан даргад баяр хүргэж байна. Улс төрийн намын даргыг гишүүд нь шийддэг болохоос УДШ шийддэггүй. Тэнд бүртгэл л явагддаг гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.