🔴 Б.Жавхлан: Надад түгжигдээд суудаг намын гишүүд гэж хаа ч байхгүй
МАН-ын 8 дугаар бага хурлын үeр Дархан-Уул аймгийн намын зарим гишүүдийг Б.Жавхлан сайд өрөөндөө түгжиж санал өгүүлээгүй гэх асуудал гараад буй. Уг асуудлаар Сангийн сайд Б.Жавхлангаас тайлбар авлаа.
УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан:
-Уг нь төрийн ордонд төрийн ажил, намын байранд намын ажлаа л яримаар байгаа юм. Харамсалтай нь тэгэхгүй байна.
Манай намын бага хурал бараг 24 цаг үргэлжилсэн. Хүн байнга суугаад байна гэх байхгүй. Дарханы бага хурлын 13 гишүүн маш идэвхтэй, тэвчээртэй оролцсон. Сүүлийн санал хураалт бараг үүрээр болж хурлын ирц багассан байсан ч манай гишүүд байж л байсан. Тэдэнд талархал илэрхийлэх байтал буруутгаж байгаа нь буруу шүү. Надад түгжигдээд суудаг намын гишүүд гэж хаа ч байхгүй. Бөөндөө нэг өрөөнд суугаад хоол идсэн. Хүмүүс орж гараад явж л байсан. Өчигдөр харин манай УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэлнэ лээ. Өөрөө ороод гарсан гээд.
-МАН-ын даргын асуудал шийдэгдтэл ирэх оны төсвийн төсөл хэлэлцэхгүй гэж УИХ дахь АН-ын бүлэг мэдэгдээд байгаа. Төсөв хэлэлцэгдэж байгаа юу?
-2025.09.15-нд төсөлтэй танилцах эхний хэлэлцүүлэг амжилттай болсон. Үүнээс хойш хоёр 7 хоногийн дараа байнгын хороодоор хэлэлцэгдэх ёстой. Тэр төлөвлөгөөгөөр явж байна. Энэ долоо хоногт холбогдох байнгын хороод таван үе шаттайгаар төсвийн хэлэлцүүлгийг хийгээд явж байна. 2025.11.15-нд төсөв батлагдах хугацаатай. Төсөв эргүүлэн татах нөхцөл үүсэхгүй. Засаж янзлах зүйл байвал УИХ-ын бүрэн эрхийн асуудал. Ажлын хэсэг хараахан байгуулагдаагүй байна гэв.
Сэтгэгдэл (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.