Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж байна

Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж байна

Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн багийн ахлагч У.Бямбасүрэн, БЭТ-ийн багийн гишүүн Б.Анар, Х.Итгэл, Г.Намчинсүрэн нарын бүрэлдэхүүнтэй экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг Ганцмод боомтод ажиллаж, хил холболтын төмөр замын ажлын явцтай танилцлаа. 

Томилолтын хүрээнд автомат удирдлагатай чингэлэг тээвэр (AGV)-ийн терминалыг 24 цагийн ажиллагаатай болгох, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн тоо өдөрт 1500 байсныг 2000-2500 болгох, боомтын хүчин чадлыг бүрэн ашиглах, хоёр талын боомт, хил, гаалийн байгууллагуудтай хамтран татан авалтыг нэмэгдүүлэх туршилтыг 1 сарын хугацаанд хэрэгжүүлэх асуудлаар БНХАУ-ын талтай ярилцжээ.

Экспортыг нэмэгдүүлж, худалдааг дэмжих ажлын хэсэг боомтуудад тулгарсан саад бэрхшээлийг арилгаж, экспортыг нэмэгдүүлэхэд онцгойлон анхаарч ажиллаж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.