УИХ-ын гишүүн С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Польш-Монголын парламентын бүлгийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ

Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт өчигдөр /2025.09.29/ Бүгд Найрамдах Польш Улсын парламент дахь Польш-Монголын парламентын бүлгийн дарга, Сеймийн гишүүн Станислав Горчыца тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд тэрбээр, бүлгийн дарга болон төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Польш Улс бол манай улсын чухал гуравдагч хөрш, Европ дахь дотно, итгэлт түнш төдийгүй бид бүхий л салбарт харилцан ашигтай, бодит хамтын ажиллагаа өрнүүлэхийг эрмэлздэг гэв.

6475abeeddde4605b95ac13bb00a8bed

Мөн хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд энэ оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсад төрийн айлчлал хийсэн. Уг айлчлалын үеэр худалдаа, эдийн засаг, геологи, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, байгаль орчин, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах баримт бичгүүдэд гарын үсэг зурсан төдийгүй хоёр улс харилцааны түвшнийг ахиулж, “Иж бүрэн түншлэл”-д хүргэснийг онцоллоо.

Польш-Монголын парламентын бүлгийн дарга Станислав Горчыца айлчлалын бүрэлдэхүүнээ танилцуулж, хоёр орны хамтын ажиллагаа ахиц дэвшилтэй байгааг тодотгон цаашид илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байна гэлээ.

Энэхүү уулзалтаар талууд хамтын ажиллагааны чиглэлээр санал солилцсон бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Польшийн парламентын бүлгийн дарга Ж.Золжаргал хоёр улсын хууль тогтоох байгууллагуудын туршлага солилцоо, парламентын бүлгүүдийн харилцааг идэвхжүүлэх, тухайлбал, хууль тогтоомжийн чанар, хяналт-шинжилгээний тогтолцоо, авлигын эсрэг бодлогын хүрээнд хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтой талаар яриандаа онцоллоо хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

2d7622d79c534446ae6ae29689e7c29c

4c6bc756e15f45af8134806b02c7a90e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.