УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг хуралдлаа

УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлангаар ахлуулсан орон сууцны ипотекийн зээлийн хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг хуралдлаа 
/2025.09.29/

Монгол банкнаас хэрэгжүүлж буй Орон сууцны ипотекийн зээлийн үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хянан шалгах, орон сууцны үнийн өсөлтийн бодит байдлыг судлах, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр хуралдлаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан ахалж, Улсын Их Хурлын гишүүн Р.Сэддорж, П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл, А.Ундраа нарын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 
Ажлын хэсгийн хурлаар орон сууцны ипотекийн зээлийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлын талаар хөндөн ярилцсаны зэрэгцээ Монгол банкны зүгээс хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн талаар тодруулж, цаашид авах арга хэмжээ, гарц шийдлийн талаар санал солилцов.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Мөнгөнцөгц 49 минут өмнө
Хий хөөсрөг байгаа шүү хүмүүстэй уулзалт хий зээлийн шаардлага өндөр байна.Хугацаа урт хүү өндөр байна барилгын ххк нууд сөхрөх тийшээ хандаж байна барилга бүрийг улсын бүртгэлд бүртгэх хэрэгтэй хүн зээлээр авахдаа ямар төсөлд хөрөнгө оруулах худалдаж авах өөрөө мэддэг бх хэрэгтэй нийгмийн даатгал татвараа төлдөг иргэн бүрийг зээлэнд сайн хамруул улсын төсөв нд сан тогтвортой байна Даанч тар хийхгүй л дээ 95950079