УИХ-ын дарга Д.Амарбаясгалан: Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй

Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийсэн. Тус асуудалтай холбогдуулан УИХ-ын дарга Д.Амарбаясгалан дараах байр суурийг цахим хаягаараа дамжуулан илэрхийлжээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:
-Ардын намын Бага хурлын гаргасан шийдвэртэй холбогдуулан Ардчилсан намын дарга мэдээлэл хийжээ. Улс төрийн намууд бие биеийнхээ дотоод асуудалд оролцох нь зохисгүй бөгөөд шүүх тогтоогоогүй тохиолдолд хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй Үндсэн хуулийн зарчимтайг Та мэдэх биз ээ.
Дашрамд миний бие өнөөдрийг хүртэл хууль хяналтын байгууллагад аливаа асуудлаар шалгагдаагүй болно. Харин надтай холбоотой зохион байгуулалттайгаар тараасан гүтгэлгийг шийдвэрлүүлэхээр холбогдох байгууллагуудад шалгуулахаар хандсаныг үүгээр мэдэгдэж байна гэжээ.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.