Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил эхэллээ

Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, “Хүннү 2222” хорооллын баруун талд 640 хүүхдийн суудалтай сургуулийн барилга угсралтын ажил өнөөдөр эхэллээ.

Уг сургууль ашиглалтад орсноор “Хүннү 2222” хороолол, “Агниста хотхон” орчмын хүүхдүүд гэрээсээ ойр зайд төрийн өмчийн сургуульд суралцах боломж бүрдэнэ.  Уг сургуулийг 2026 оны есдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулах бөгөөд гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан юм. 

2ee52adb2353454f9b0f7045d9c84343

Энэ талаар нийслэлийн Санхүү, эдийн засаг, хөгжлийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл, хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр “Хан-Уул дүүргийн 17, 18 дугаар хорооны хүүхдүүд гэрээсээ хол явж төрийн өмчийн 130 болон 32 дугаар сургуульд хамрагддаг. Тухайн орчимд “Номин Реалтор” ХХК-ийн хувийн сургууль барихаар төлөвлөж байсан газрыг зөвшилцсөний үр дүнд төрийн өмчийн сургууль болгох шийдвэр гарсан. Ийнхүү 640 хүүхдийн сургуулийн суурийг өнөөдөр тавьж байна. Ирэх оны есдүгээр сарын 1-нд сургуулийг ашиглалтад оруулахаар гэрээлсэн” гэв.

295507378d30415db0b95600cab32317

Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны Засаг дарга Д.Мөнхжаргал “Манай хороонд сургуулийн насны 5000 гаруй хүүхэд амьдардаг. Гэсэн хэдий ч төрийн өмчит сургууль байхгүй. Харин жилийн төлбөр нь 15-120 сая төгрөгийн төлбөртэй хувийн сургуулиуд үйл ажиллагаа явуулдаг. Энэ нь эцэг эхчүүдэд тодорхой хэмжээний санхүүгийн дарамт болдог нь дамжиггүй” гэлээ.

Уг сургуулийн барилга угсралтын ажлын гүйцэтгэгчээр “Гантоонот констракшн” ХХК шалгарсан бөгөөд нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллах юм.

eabb00866df340c8a8f19dfe7da6ada5

4c1cf723eb9449afb247598d4b3386bc

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.