🔴LIVE: О.Батнайрамдал: Оюутолгойн бүх бичиг баримт нууцад хамаардаг учир гишүүд дуугарахгүй байна
"Оюутолгойн бүх бичиг баримт нууцад хамаардаг учир гишүүд дуугарахгүй байна. Ард түмний өмчийг нууцаас нь гаргах ёстой" гэж УИХ-ын гишүүн О.Батнайрамдал хэллээ.
УИХ-ын гишүүн О.Батнайрамдал:
-Оюутолгойн хянан шалгах түр хороо долоо хоног бүр хуралдана. Оюутолгойн асуудлаар хянан шалгах сонсгол зохион байгуулна.17 жилийн хугацаанд ямар ч үйлдэхүй хийхгүй байсан сайд нарын асуудлын нотлох баримтаар гаргаж ирнэ.
Одоогийн байдлаар 40 гаруй мянган хуудас нотлох баримт байна. Оюутолгойн асуудал яагаад дандаа нууцад ороод байдаг юм бэ? Иргэдийн төлөөлөл болсон гишүүдэд яагаад нууц гээд үзүүлдэггүй юм бэ? Ард түмний өмчийг нууцаас нь гаргах ёстой. Оюутолгойн бүх бичиг баримт нууцад хамаардаг учир гишүүд дуугарахгүй байна.
99.8 хувийн гүйцэтгэлтэй явж байгаа төсөл. Гэтэл төсөл эхэлж байсан хэмжээний хүүгээ төлж байна гэдэг нь зах зээлийн зарчим биш. Үүнийг заавал бууруулах ёстой гэв.
Сэтгэгдэл (2)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.