🔴LIVE: УИХ-ын гишүүн О.Номинчимэг: Хүүхэд, залуусын тамхины хэрэглээг бууруулахын тулд янжуур, электрон тамхины татварыг нэмэх ёстой

"Хүүхэд, залуусын тамхины хэрэглээг бууруулахын тулд янжуур, электрон тамхины татварыг нэмэх ёстой. Донтуулагч өндөр үнэтэй, авахад хэцүү байх ёстой" УИХ-ын гишүүн О.Номинчимэг хэлж байна. 

УИХ-ын гишүүн О.Номинчимэг:

-Тамхи тамхин бүтээгдэхүүний гаалийн албан татварыг 30 хувийн албан татвар төлдөг болно. Харин 2030 он хүртэл гаалийн албан татварыг үе шаттайгаар нэмэгдүүлдэг болох нь зүйтэй гэдэг тооцоолол орж ирсэн. Янжуур тамхийг электрон тамхитай харьцуулж үзсэн. Тавдугаар сард бид Засгийн газарт саналаа өгөхийг хүссэн бичгээ явуулсан. Татварын тооцооллоо дахин хийх чиглэл бидэнд өгсөн.

Хортой бүтээгдэхүүн бүгд үнэтэй байх ёстой гэдэг бодлого баримталсан. Хүүхэд, залуусын тамхины хэрэглээг бууруулахын тулд янжуур, электрон тамхины татварыг нэмэх ёстой. Донтуулагч өндөр үнэтэй, авахад хэцүү байх ёстой гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.