🔴LIVE: Б.Энхбаяр: Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гэмт хэргийн хавтаст хэрэгтэй танилцдаг этгээд мөн үү?

МАН-ын VIII бага хурал болон намын гишүүнчлэлээс хасах гарын үсэг цуглуулж эхэлсэн гэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас дараах тодруулгыг авлаа. 

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

 -Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж гуай гэмт хэргийн хавтаст хэрэгтэй танилцдаг этгээд мөн үү? Өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрсөн бол энэ нь өөрөө таван жилийн хорих ялтай гэмт хэрэг. Мөрдөн шалгах ажиллагааны нууц.

Намайг намаас хөөх асуудлыг би сонсоогүй байна. Б.Баярбаатар үлгэрийн баатрын дүрд ороод байна. УИХ-ын гишүүн атлаа намд ажиллаад байна. Энэ нь хууль, Үндсэн хууль зөрчөөд байна. Би УИХ-ын гишүүнд хөөгдөөд байна уу, Хяналтын хорооны даргын хувиар хөөгдөөд байна уу?

Манай намын дүрэмд намын даргын орон гарсан тохиолдолд бага хурлын шийдвэр гарсан тохиолдолд гэж байгаа ч гэсэн тийм шийдвэр гараагүй. Журам баталсан. Гэхдээ үүнийгээ олонхын саналаар батлаагүй. Журмаа хэлэлцээд санал гаргаад тоолоод батлах ёстой. Тийм байдлаар “даргаа сонгосон” гэсэн үг. Бага хурлыг бичлэгээр баталгаажуулдаг. Түүнийгээ олон нийтэд гаргах хэрэгтэй гэв. 

Сэтгэгдэл (3)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Даваа 1 сар өмнө
Нямдорж бол чиний халамжлан хүмүүжүүлэгч багш болж дэргэдээ сургасан муу ч сургагч биш тиймдээ л өнөөдрийн байдлыг чинь дүгнэж чадлаа аргагүй л хүний хуучин дээлийн шинэ гэж энэ шүү дээ. Чи бол өс хонзонгийн туйл болж хөгжсөн байна даанч монгол цустай биш юм шиг хандлага гарч байгаад харамсаж байна уг нь их итгэж явсан улс төрч юм шүү
Даваа 1 сар өмнө
Хууль зүйн сайд байхдаа яагаад энэ хэргийг шийдэх газар өгөөгүй өөртөө ашиглах зорилгоор авч үлдэх талаар бодож олсон гэдэг чинь жинхэнэ утгаараа төрийн эрх мэдлийг ашигласан гэж үзэх нөхцөл бүрэн байна уу даа гэж харагдаж байна. Тэр үед нь ажил хэргийн шугамаар шалгуулаад тогтоочихсон бол нэр цэвэр байх байсан гэж харж байна
Иргэн 1 сар өмнө
Энхбаяр гишүүн үнэний төлөө явж байгаад маш их баяртай байна. Нямдоржгуай ч мөн ялгаагүй Монголын эрх ашгийн төлөө явдаг хүн. Хүчээ нэгтгэх хэрэгтэй. Харин хулгайчийг яасан ч өршөөж болохгүй.