🔴LIVE: УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: "Рио тинто" 10.1 тэрбум, манай тал 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон
"Рио тинто" 10.1 тэрбум, манай тал 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон. Монгол Улс Оюутолгойн ордын зээлийн хүүд өдөрт 10 тэрбум төгрөг төлж шулуулж байна" гэж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдэгдлээ.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:
-Оюутолгойн хөрөнгө оруулагчид энэ төслийг зээл болгочихсон. Олон улсын хөрөнгийн бирж дээр 8.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгоод манайд 11 хувийн хүүтэйгээр зээлсэн. Өнгөрсөн хугацаанд зээлийн хүүгээр ашгаа хүртсэн. Монголчууд 5.4 их наяд төгрөг буюу 1.5 тэрбум ам.долларын ашиг олсон. Долоон жил тутамд энэ асуудлыг эргэн харах боломжтой байсан. Одоо бидэнд боломж гарч ирээд байна. Бидэнд 94 хоногийн хугацаа үлдээд байна. Зээлийн хүүгийн хэлэлцээрээ одоо хийх шаардлагатай байна. Нэг өдөрт 10 тэрбум төгрөг төлж байна.
Оюутолгойн ажлын хэсэг яаралтай хуралдаад хоёр асуудлыг шийдвэрлэх ёстой. Нэгдүгээрт, Хувь нийлүүлэгчдийн гэрээний хүрээнд зээлийн хэлэлцлээ шийдэх хэрэгтэй. Хоёрдугаарт, Онтре гоулдын талбай руу орох гэж байгаа 80/20 хуваана гэчихсэн байгаа. Баялгийн эзэн Монгол Улс байхгүй. Үүнийг нэн яаралтай хөрөнгө оруулалтын гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Оюутолгой дээр 1800 тонн алт бий. Бид энэ асуудлаа засах ёстой. Бид 100 ам.доллараас 5 ам.доллар л авч байгаа гээд ойлгочих хэрэгтэй юм гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.