🔴LIVE: УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Оюутолгойн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулж төслийн гол тоглогчтой яриа хэлэлцээр хийх ёстой
Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хороо байгуулагдсан. Тус түр хороог ажлаа эрчимжүүлэх шаардлагатай бөгөөд Оюутолгойн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулж, төслийн гол тоглогчтой яриа хэлэлцээр хийх ёстой гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг үзэж байна.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг:
-Түр хороо ажлаа шуурхай хийгээд, ямар асуудлууд байх вэ гэдгээ шийдмээр байна. Энэ төслөөс хүртэх үр өгөөжөө эрэлхийлэх ёстой. Оюутолгой ХХК-ийн 34 хувийг тусгай АМНАТ-аар орлуулж төслийн гол тоглогчтой яриа хэлэлцээрт орох ёстой. Шударгаар АМНАТ-аа авмаар байна. Бид авах ашгаа авмаар байна. Ажлууд хүн солигдоод л зогсчихдог. Энэ байдлаараа явах юм бол арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө тоймтой ч зүйл гарахааргүй байна.
Жавхлант болон Шивээтийн орд нь хөрөнгө оруулалтын гэрээний нэг хэсэг биш. Бид үүн дээр дахиж ярих шаардлагатай. Монгол Улсын эрх ашиг үүнд бүрэн хангагдах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.