102.000 м.кв явган хүний замыг шинэчилжээ

Нийслэлийн хэмжээнд энэ онд 167 мянган м.кв явган зам талбайг шинэчлэхээр төлөвлөсөн. Өнөөдрийн байдлаар 102 мянган м.кв талбайг шинэчилсэн бөгөөд ажлын явц 55 хувьтай үргэлжилж байна. Энэ хүрээнд НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан СХД-ийн 15 дугаар хороо, Хархорин зах орчимд ажиллажээ.
Улаанбаатар хотын хэмжээнд 13 байршилд 12 ААН явган зам шинэчилж буй. Өнөөдрийн байдлаар 3 ААН ажлаа дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгөөд байна. Үлдсэн 10 байршилд явган зам шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа бөгөөд Их, Бага тойруугийн явган замын ажил удаашралтай байгааг НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай хэлж байв.
Хархорин зах орчмын явган хүний замын ажил 86 хувьтай үргэлжилж байна. Гүйцэтгэгчээр "Бадрах инженеринг" компани ажиллаж байна. Тус компани 16 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа бөгөөд тус хэсгийн явган хүний замыг ирэх сарын 15-нд дуусгахаар ажиллаж байна.
Энэ үеэр Бадрах инженеринг, Төрөлх мөрөн, Тасо ХХК-нд хариуцсан хэсгийн замаа чанартай шинэчилж, хугацаандаа ажлаа дуусгахыг анхаарууллаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.