Яруу найрагч Ц.Хулан: Би дахиад л эсэргүү юм ярьсан болчих гээд байна

Яруу найрагч Ц.Хулан: Би дахиад л эсэргүү юм ярьсан болчих гээд байна
Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Шаравын Сүрэнжавын дурсгалын талбайн нээлт өчигдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болж өнгөрлөө. Хүрэлцэн ирсэн найрагчийн ар гэрийнхэн, үр хүүхэд, найз нөхөд, уран бүтээлч эрхмүүд дотор яруу найрагч Цоодолын Хулан байсан нь олны анхаарлыг татаж байв. 
Олон нийтээс зай барьж, элдэв урилгаас татгалзсаар байгаа түүнийг "Ардын уран зохиолчийн хөшөөний нээлтэд үнэхээр тэссэнгүй иржээ" хэмээн найз нар нь ярьж байсан юм. Хөшөөг уран барималч Б.Дэнзэн бүтээжээ. Яруу найрагч Ц.Хулан ээж, аавтайгаа болон уран барималч Б.Лигдэн болон түүний дүү хэл судлаач Б.Лигдэн нартай (бичгийн их хүмүүн Б.Ринчений ач хөвгүүд) зургаа авахуулсан байна. 
Харин хөшөөний нээлтийн ажиллагаанд унших шүлгээ өглөөхөн нь таталгасан ч уншсангүй. Учрыг асуувал, "Би дахиад л эсэргүү юм ярьсан болчих гээд байна. Наад нооргоо авбал ав, хаявал хая" гээд үлдээжээ. Энэхүү шүлгийг бүрэн эхээр нь та бүхэнд хүргэж байна. 
1bf0cad32411444490efb008028b3b95
ТЭР НАЙРАГЧ ТЭНГЭРИЙН ЗҮГ ОРГОСОН
Тэр найрагч
Тэнгэрийн зүг оргосон!
Наадмын цэнхэр асрууд зуны талдаа хөвсөлзөхөд
Нанчид дугараа хөөж нөхөдтэйгөө дарвихаар
Гэрээсээ, гэргийгээсээ түр хулждаг шиг
Оддын цоорхойг сүвлэн морин хуураа үүрээд
Орчлонгоос оргосон!
Эргэж тэр хэзээ ч ирэхгүй
Энэ чулуун дор заяа нь тоож хэвтэхгүй!
Агуу шүлэгчээ мартахгүй гэж
Ам булаалдан та нар минь худлаа ярих хэрэггүй....
Дантес, Мартынов, Жамбалдоржууд... өнөө ч сэрүүн ,
Өлмий дээрээ гэтэж
Даажигнаж шүлэгчдийг отож
Ирүүлд дуудсан хэвээрээ!
Шороотой дэлхийг бүхлээр нь өмгөөлсөн найрагч
Шорон, цөллөг, сумаар шагнуулдаг
Адын тойрог хумигдаагүй ээ...
Сансрын гяндан мянга мянган жил ийнхүү эргэсэн ч
Салахад хэцүү ганцхан юм - Эх орон байдаг шүү
Ерийн энэ үнэнийг цээжиндээ тогтооцгоо!
Ёрын цөвүүн цагт санаж явцгаа, хүмүүс ээ!
Хөшөө чулуу болчихоогүй дээр нь найрагчдаа сонсоцгоо!
Хөөсөрсөн дарс шиг гашуун үнэнийг
Нөхөд минь амжаад
Хүн арддаа хэлцгээ! 2025.9.28

Сэтгэгдэл (11)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

БЯмбасайхан 5 цаг өмнө
Сайхан найрагчдаас амжилт хүсье
БЯмбасайхан 5 цаг өмнө
Сайхан найрагчдаас амжилт хүсье
БЯмбасайхан 5 цаг өмнө
Сайхан найрагчдаас амжилт хүсье
Зочин 5 цаг өмнө
Сайхан шүлэгч. Нам нам хэсэж явахдаа Цоодолоос болж МАН.д элсэж байсан юм гэж ярилцлага өгч байсан л гар даа.
Зочин 5 цаг өмнө
Сайхан шүлэгч. Нам нам хэсэж явахдаа Цоодолоос болж МАН.д элсэж байсан юм гэж ярилцлага өгч байсан л гар даа.
Зочин 5 цаг өмнө
Сайхан шүлэгч. Нам нам хэсэж явахдаа Цоодолоос болж МАН.д элсэж байсан юм гэж ярилцлага өгч байсан л гар даа.
oyungerel taij 4 цаг өмнө
Яг л хулан мөндөө ингэж л шатаж дүрэлзэж явдаг найрагчдаас...
oyungerel taij 4 цаг өмнө
Яг л хулан мөндөө ингэж л шатаж дүрэлзэж явдаг найрагчдаас...
oyungerel taij 4 цаг өмнө
Яг л хулан мөндөө ингэж л шатаж дүрэлзэж явдаг найрагчдаа.
oyungerel taij 4 цаг өмнө
Яг л хулан мөндөө ингэж л шатаж дүрэлзэж явдаг найрагчдаа.
oyungerel taij 4 цаг өмнө
Яг л хулан мөндөө ингэж л шатаж дүрэлзэж явдаг найрагчдаа.