С.Чинзориг: Сүүлийн үед манай нам хэт вакумжиж гишүүдээсээ салсан
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд үргэлжилж байна. Тус хурлаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийг үүрэгт ажлаа өгч, бага хурлын 48 гишүүнийг чөлөөлж, шинээр сонгох, намын их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
УИХ-ын гишүүн асан С.Чинзориг:
-Манай намын дүрэмд сонгуульд ялсан намын дарга ерөнхий сайд байж болно гэж заасан байдаг. Намын дарга болчихоод ерөнхий сайд болж байсан тохиолдол байгаа. Төсөв, иргэдийн амьдрал хүнд , эдийн засаг амаргүй байгаа энэ цаг үед улс орны эдийн засгийн амьдралыг зөв залуурддаг намын дарга гараасай гэж хүсэж байна. Түүнчлэн эв нэгдлийг хангах шаардлагатай байна.
Сүүлийн үед манай нам хэт вакумжиж гишүүдээсээ салсан. Намын бодлого нэрээр гэнэт олон хүмүүсийг албан тушаалд томилдог болсон. Үүнийг засах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.