"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол бүртгэгджээ

"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол бүртгэгджээ
"Буга хүн рүү дайрч байна" гэх гомдол, дуудлага мэдээлэл олон бүртгэгдэх болсон байна. Иймд Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас Богдхан ууланд алхаж яваа иргэд болон тус бүсэд амьдардаг иргэдэд анхааруулга гаргажээ. 
 
Жил бүрийн 9 болон 10 дугаар саруудад Богдхан уулын бугын дуудлага буюу үржил, ороо нийлгэний үе эхэлдэг байна. Тус үржлийн буюу нийлгэний үеэр эр буга ууртай, ширүүн, шийдэмгий болж ойртсон, цочоосон амьтад руу дайрах, мөргөх зэрэг үйлдэл гаргах нь элбэг байдаг байна.
 
Иймд ууланд алхагчид, аялагчид болон Богдхан уулын орчны бүсэд амьдарч буй иргэд та бүхэн зөвхөн батлагдсан аяллын зам, маршрутаар явах, мөн ууланд ойд явахдаа аливаа эрсдэлтэй үйлдэл хийхгүй байх, зураг авах, дуу чимээ гаргахгүй байхыг анхааруулж байна гэж Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас анхааруулав.
18e6733ed3fd4075b2f88ea953c2ddd8

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.