Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ

Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан эхэллээ
 
Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр /2025.09.27/ эхэллээ. Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдэж ийнхүү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулжээ.
 
Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ, дэд даргаар Бага хурлын гишүүн Д.Гангамөрөн нарыг сонгожээ.
 
Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцуулжээ.
d9e2b4f48c0e4329943a47e67bbd8e41

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.