🔴Х.Булгантуяа: Улс төр, хууль шүүх нь холилдоод бие биеийнхээ захиалгаар ажиллаад байна
МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлын гишүүдээс хурлын үйл явцын талаар тодруулж байна.
УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа:
-Өнөөдөр намын даргын асуудлаа шийдэх ёстой. Намын дүрмээр Их хурлаа товлосон цагаас 45 хоногийн дараа хуралдуулах ёстой. 45 хоногийн хугацаанд цахим орчинд олон нийтийг талцуулсан асуудал гаргаад байвал төрийн ажил хэцүүдэх юм байна. МАН-ын зовлонг төрийн зовлон болгож болохгүй. Ард түмэнд нэмж ачаалал өгч болохгүй.
МАН үргэлж өрсөлдөөнтэй байсан. Л.Оюун-Эрдэнэ намын дарга болоход л өрсөлдөөн байгаагүй. Түүнээс өмнө У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нар, М.Энхболд, Т.Аюурсайхан нар МАН-ын даргын төлөө өрсөлдөж байсан. Удаан эрх барихаар юм уу энэ удаад дотроо хагарал зөрчилдөөн байна. Манайх хурлаа нэг хийчихвэл дараа нь гайгүй болчихдог.
Хууль шүүхийн байгууллага улс төрийн чухал цаг үед аль нэг талд ажиллаж байсан асуудал бий. Хууль хяналтын байгууллага бол улс төрийн байгууллага биш. Хэрвээ авлига хээл хахуулийн асуудал байгаа бол түүнийг шалгах бүрэн эрх бий. Ард түмний итгэх итгэлийг хуулийн байгууллага хадгалах ёстой. Улс төр, хууль шүүх нь холилдоод бие биеийнхээ захиалгаар ажиллаад байна гэдэг нь ардчилал хүний эрхийг зөрчиж байна гэв.
Сэтгэгдэл (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.