🔴Х.Нямбаатар: Өнгөрсөн 20 хоногт манай нам тарангаа алдлаа

МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэнэ. 
МАН-ын Бага хурлын гишүүн, Хотын дарга Х.Нямбаатар: 

-Шинээр батлагдсан улс төрийн намын тухай хуульд намын төлөөллийн төв байгууллага нь намын даргаа сонгох эрхтэй хэмээн хуульчилсан байгаа. 2025 оны 12 дугаар сарын 31-нээр улс төрийн намууд шинээр батлагдсан улс төрийн намын хуульд нийцүүлж дүрмээ шинэчлэх хуулийн хугацаатай. Тэр утгаараа өнөөдрийн намын Бага хурлаар хоёр үндсэн асуудал шийдэгдэнэ. Намын даргын асуудал болон намын Их хурлын товыг зарлана. Өнгөрсөн 20 хоногт намаа тараангаа алдлаа. Энэ нь эрх баригч улс төрийн хүчний хувьд улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал олон сөрөг үр дагаврыг дагуулна. Тиймээс намын Их хурлаа яаралтай товлон зарлах хэрэгтэй. Тэгэхээр хуулиар 45 хоногийн өмнө намын Их хурлаа зарлах ёстой гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.