🔴П.Сайнзориг: Намын даргын асуудлыг өнөөдөр шийдэх ёстой

МАН-ын Бага хурал өнөөдөр болно. Бага хурлын үйл явцын талаар МАН-ын гишүүдээс тодруулж байна. 

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-Намын даргын асуудлыг өнөөдөр шийдэх ёстой. Намын асуудал боловч эх орны эрх ашгийн асуудал цаана нь яригдаж байгаа. Хэн намын дарга болохыг бага хурлын гишүүд шийднэ. Ерөнхий сайд болон УИХ-ын дарга өрсөлдөж байна.  Ил тод өрсөлдөөн гараасай гэж хүсэж байна.

Хувийн харилцааны асуудал нь бусад жирийн гишүүдийн шийтгэл байж болохгүй. Үнэндээ бид ч төөрч байна. Хууль хяналтын байгууллага шалгагдаад явах ёстой. МАН-ын бага хурлын гишүүдэд үнэхээр тийм дарамт үзүүлсэн юм бол алга.

Бага хуралд өрсөлдөөн гараад гуравны хоёроор даргаа сонгох нь бүрэн эрх нь байгаа.

Мөнхий хэрүүл талцалгүй явахгүй л байлгүйдээ. Энэ намын удирдлагад олон залуус эмэгтэйчүүд дэвшээсэй гэж хүсэж байсан гэв.   

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.