🔴С.Чинзориг: МАН-ын улс төрийн нөхцөл байдлаас харахад ховын шинж чанартай, нийгэмд талцал үүсгэсэн, намын гишүүдийг хуваасан байдал руу явчихлаа
МАН-ын Бага хурал тусгаар тогтнолын ордонд эхэллээ. Бага хурлаар намын даргын асуудлыг хэлэлцэнэ.
МАН-ын Бага хурлын гишүүн С.Чинзориг:
-Өнөөдрийн Бага хурлаар намын Их хурлыг зарлах байх. Их хурлаар намын даргыг сонгох боломжтой. Одоогийн дүрмээр Бага хурлын гишүүдийн 3/2 хувийн санал авах юм бол намын дарга сонгогдох заалттай. Намын даргын хувьд улс орны хөгжлийн бодлого ярьсан хүн байх ёстой. Одоогийн үүссэн нөхцөлөөс ховын шинж чанартай, нийгэмд талцал үүсгэсэн, намын гишүүдийг хуваасан байдал руу явчихлаа. Үүнд харамсаж байна. Тэгээд баахан яригдсан хулгайн асуудлыг хууль хяналтын байгууллагаас шалгахгүй чимээгүй болчих вий.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.