30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан

30-ны өдрийг хүртэл ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаахан

Нутгийн зүүн өмнөд хэсгээр үүлэрхэг, бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +13…+18 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +21...+26 градус, бусад нутгаар +17...+22 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +20...+22 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Салхи баруунаас секундэд 4-9 метр. +18...+20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. +18...+20 градус дулаан байна. 

Гэрэл зургийг Б.Баяр, Цагаан суварга 1000 метрийн өндрөөс /албан ёсны зөвшөөрөлтэй/

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.