🔴LIVE: П.Сайнзориг: 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-аар экспортод гаргах тогтоол гаргасан Засгийн газрыг ҮХЦ-д өгнө

"АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж, тодорхой компаниудад давуу байдал олгосон. Засгийн газраас Үндсэн хууль болон ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй. Тус шийдвэрээ яаралтай зас гэдэг албан шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлсэн. Энэ асуудалд хуулийн хугацаандаа хариу өгөхгүй бол ҮХЦ-д хандана" гэж УИХ-ын гишүүн П.Сайнзориг хэлэв.

УИХ-ын гишүүн П.Сайнзориг:

-АМНАТ-ын асуудлыг явцуу эрх ашгийг хангах замаар 22.5 орчим сая тонн нүүрсийг хөнгөлөлттэй АМНАТ-аар экспортод гаргах замаар тодорхой эрх ашигт үйлчилж байгаа юм биш биз гэдэг хардлага байна. Дээд шүүхийн шийдвэр гарсан байдаг. Засгийн газрын 2016 онд баталсан тогтоолын жонштой холбоотой хэсгийг зургаан сарын дотор шийдвэрлээрэй гэсэн.

Гэтэл 2025 оны 12-р дугаар сарын нэгэн хүртэл үйлчлэх дөрвөн сарын тогтоолыг засгийн газраас энэ оны наймдугаар сарын 20-нд гаргасан байна. Үүгээрээ АМНАТ-ын аргачлалыг явцуу байдлаар өөрчилж, тодорхой компаниудад давуу байдал олгосон. Засгийн газраас Үндсэн хууль болон ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй үйлдэл гаргасан. Үүнийг хэлэх нь зүйтэй. Тогтоолыг хүчингүй болгохгүйгээр өөрчлөлт оруулах өгүүлбэр нэмсэн.

Төсөвт 200 тэрбум төгрөгийн алдагдал үүсэхээр байна.  Ийм зүйлтэй хэрхэвч эвлэрч болохгүй. Энэ шийдвэрээ яаралтай зас гэдэг албан шаардлагыг ерөнхий сайдад хүргүүлсэн. Шаардлага өгсөн ч хариуг өнөөдрийг хүртэл өгөхгүй байна. Энэ асуудалд хуулийн хугацаанд хариу өгөхгүй бол ҮХЦ-д хандана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.