🔴Г.Лувсанжамц: Улс төрийн хэрүүл, муу муухайгаас гадна сайн зүйлүүд бас байгаа шүү

Өнгөрсөн бямба гарагт /2025.09.20/ МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, даргаа сонгох Бага хурлаа товлосон. Бага хурал маргааш /2025.09.27/ 10.00 цагт Тусгаар тогтнолын ордонд эхэлнэ. МАН-ын Бага хурал 370 гаруй гишүүнтэй. Эдгээр гишүүдийн олонхын саналаар намын даргаар хэн сонгогдох эсэх нь шийдэгдэх юм.

УИХ-ын гишүүн Г.Лувсанжамц:

-Хэн нь илүү сайн харлуулах вэ гэдэг уралдаан шиг байгаад харамсаж байна. Хоёр нэр дэвшигчийн зарчим бодлогыг сонссоны үндсэн дээр саналаа өгнө. УИХ ирээдүйн бодлого чиглэл гаргадаг, хууль эрх зүйн орчинг зөв болгох ажил хийдэг. Гэтэл шүүх засаглалын ажил хийдэг мэт аашлаад байна. Улс төрийн хэрүүл, муу муухайгаас гадна сайн зүйлүүд бас байгаа шүү гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.