🔴LIVE: УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Намын ажил намын байрандаа, улсын ажил төрийн ордондоо явагдах ёстой
"Хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд улс төрчид хөндлөнгөөс оролцох ёсгүй. УИХ-ын чуулган, төрийн ордонд төрийн ажил л явж байх ёстой. Улс төр намын ажил намын байрандаа явж байх ёстой" гэж УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт хэллээ.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт:
-МАН шударга ёс, ардчилал, эв нэгдэл гэдгийг үнэт зүйлээ болгосон нам. Намын даргын сунгуутай холбоотойгоор, эсвэл хувь улс төрчдийн хоорондын үл ойлголцлоос үүдэн асуудал мэдээллүүд гарч байна. Үүнд ихээхэн харамсаж байна. Миний хувьд ХЗДХ-ийн сайд байхдаа хэрэг бүртгэл, мөрдөн байцаалтын ажиллагаанд улс төрчид оролцох ёсгүй гэдэг зарчим баримталж ажилладаг байсан. Мөн Хууль зүйн байнгын хорооны дарга байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн бие даасан ажиллах, хараат бус байх шүүхийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төслийг их хурлаар батлуулж байсан.
Өөрөөр хэлбэл хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд улс төрчид хөндлөнгөөс оролцох ёсгүй. УИХ-ын чуулган, төрийн ордонд төрийн ажил л явж байх ёстой. Улс төр намын ажил намын байрандаа явж байх ёстой. Гэтэл намын ажлыг төрийн ажилтай хутгаад, төрийн ажлыг хууль хяналтын байгууллагын ажилтай хутгаад байгаад харамсаж байна. Үнийн өсөлт гээд тулгамдаж байгаа олон асуудал байна. Цалин, тэтгэврээ хэрхэн нэмэгдүүлэх талаараа яримаар байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.