🔴Б.Баасандорж: Сонгогчийн мандаттай холбоотой маргааныг шийдсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авахаас татгалзлаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. УИХ дээрх асуудлыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.
Энэ талаар УИХ-ын ЕНБД Б.Баасандорж:
-Сонгуулийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт тойрогт ноогдсон мандатын тооноос дутуу нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэгдсэн саналын хуудсыг хүчингүйд тооцно гэдэг нь Үндсэн хууль зөрчиж байна гэдэг асуудлыг нэр бүхий иргэн ҮХЦ-д гаргасан. ҮХЦ-д дунд суудлын маргаан үүссэн учраас УИХ-аас маргаан хянан шийдвэрлэх тухай хуулиар итгэмжлэгдсэн төлөөлөгч ҮХЦ-д томилдог. Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Уянгахишиг гишүүн ажилласан. Үндсэн хуулийн заалт зөрчсөн гэдэг Дунд суудлын шийдвэр гараад УИХ-д ирүүлсэн. Цэцийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэх дүгнэлтийг холбогдох байнгын хороод гаргасан. Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар санал хурааж ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.