🔴LIVE: Ч.Лодойсамбуу: Бүсчилсэн тойрог, олон мандат гэдэг нь монголчуудын хувьд сонголт биш
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцсэн. Тодруулбал, Үндсэн хуулийн Цэц 2025 оны гуравдугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзсэн юм. УИХ дээрх асуудлыг хүлээн авах шаардлагагүй гэж үзэв.
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу:
-Санал хураалтыг өнөөдрийг хүртэл явуулаагүй. Үүнд хуулийн зөрчил яригдана. Гуравдугаар сард гарсан шийдвэр өнөөдөр хэлэлцэгдэж байна. Долоон гишүүний илүүтэйгээр эрх баригч нам тус асуудлыг өөрсдийн талд аваад гарчихлаа. Үүний цаана юу байна вэ гэхээр товчихноор хэлэхэд арван мандаттай тойрог байлаа гэж бодоход мандатын тоогоор гишүүн сонгох үүргийг сонгогч хүлээдэг. Тэгэхгүй бол сонгуулийн саналын хуудас хүчингүй болно. Гэтэл иргэн арван хүн сонгох сонирхолгүй байж болно. Өөрийн хүссэн хүнээ л дугуйлж болно. Заавал гуя дагаж хүзүү байх шаардлагагүй. Энэ нь хүний чөлөөтэй сонгох эрхийг зөрчиж байна гэж цэц үзсэн. Цэцийн шийдэрийг УИХ нь хүлээн авсангүй. Өнөөдрийн нөхцөлд бүсчилсэн тойрог, олон мандат гэдэг нь монголчуудын хувьд сонголт биш тулгалт болж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.