🔴LIVE: Б.Баярбаатар: Намын гишүүн хэн ч бай өөрийгөө намын даргад нэр дэвшүүлэх нь дүрмээр болон хуулиар нээлттэй
"МАН-ын Бага хурал хэвлэл мэдээлэлд нээлттэй яваасай гэж хүсэж байна. Намын гишүүн хэн ч бай өөрийгөө намын даргад нэр дэвшүүлэх нь дүрмээр болон хуулиар нээлттэй байгаа" гэж УИХ-ын гишүүн Б.Баярбаатар хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярбаатар:
-Шүүх гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад хэн нэгнийг буруутай гэж хэлж болохгүй. Аливаа асуудлыг өөр дээрээ авч үзэх хэрэгтэй. Сандал суудлын зөрчил нь эрүүл бус зөрчил. Энэ сандал дээр чи би гэж зөрчилдөж болохгүй. Харин бодлогын зөрчил нь эрүүл юм. Нэр цохож бусад руугаа дайрдаг асуудал байж болохгүй. Хувь улс төрчийнхөө байр суурийг илэрхийлэх нь нээлттэй гүтгэж ярих нь буруу гэж үздэг. Намын даргын асуудлаа намын бага хурал дээрээ намын байрандаа ярих ёстой. Ил тод нээлттэй ярилцаад бага хурлынхаа шийдвэрээр нэг даргатай болох ёстой. Заавал даргын суудал авч байж бодлогын түвшинд өөрчлөлт хийнэ гэж яриад явж болохгүй. Намын гишүүн хэн ч бай өөрийгөө намын даргад нэр дэвшүүлэх нь дүрмээр болон хуулиар нээлттэй. Бага хурал хэвлэл мэдээлэлд нээлттэй яваасай гэж хүсэж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.