2018 Jeju Cup ОУ-ын тэмцээнээс манай багачууд 11 медаль хүртлээ
БНСУ-ын Чежү аралд жүдо бөхийн 2018 Jeju Cup International tournamnet тэмцээн энэ сарын 6-9 өдрүүдэд зохион байгуулагдлаа. Уг тэмцээн баг нас, өсвөр үе залуучууд гэсэн ангилалаар явагдсан ба манай улсаас оролцсон бяцхан тамирчид маань амжилт арвинтай оролцлоо.

Охидын бага насны ангилалд:
- Т.Ариунзаяа 36кг Алтан медаль
- Х.Марал-эрдэнэ 40кг Хүрэл медаль
- Б.Тэргэлнаран +52кг Хүрэл медаль
Охидын өсвөр насны ангилалд:
- М.Нандинэрдэнэ 48кг Алтан медаль
- Ж.Энхбулаг 42кг Мөнгөн медаль
- Г.Батцэцэг 52кг Хүрэл медаль
- Д.Сарантуяа 45кг Алтан медаль
Хөвгүүдийн бага насны ангилалд:
- Б.Шинэтулга 42кг Алтан медаль
Хөвгүүдийн өсвөр насны ангилалд:
- Ш.Цэрэндорж 48кг Алтан медаль
- Г.Мөнхэрдэнэ 51кг Хүрэл медаль
Залуучуудын ангилалд
- Б.Сүхбат -60кг Алтан медаль тус тус хүртсэн байна.
Мөн түүнчлэн Монголын жүдо бөхийн холбооны шүүгч Я.Согоо олон улсын А зэрэглэлийн шүүгч боллоо.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.