🔴Э.Батшугар: Уул уурхайн баялаг дуусах учраас хиймэл оюун ухаан, технологио ашиглаж эдийн засгаа солонгоруулах нь чухал

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордон болж байна. 

Цахим хөгжил, инноваци, харилцаа холбооны сайд Э.Батшугар:

-Мэдээлэл, технологийг дэмжих тухай хууль өнгөрсөн онд батлагдсан. Үүнтэй холбоотойгоор виртуал бүсийн журмыг Засгийн газраас баталсан. Нийт эдийн засгийн хоёр хувийг IT салбар эзэлж байна. Үүнийг өргөжүүлж, эдийн засгаа солонгоруулж, таван хувь руу хүргэх зорилго тавьсан. Виртуал бүсийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хуулийн дагуу ажиллуулж эхлэх юм. Виртуал бүсэд бүртгүүлсэн компаниуд орлогын албан татвараас бүрэн чөлөөлнө. Аж ахуй нэгжид дарамт өгөөд буй НДШ-ийг нөхөн олгох болно. Хиймэл оюун ухаанд суурилсан бүтээгдэхүүн гаргавал хөгжүүлэлт судалгааны зардлын 40 хувийг улсаас өгнө. Экспортын бүтээгдэхүүн гаргавал хөгжүүлэлтийн зардлын 70 хувийн мөн улсаас гаргана. Ингэж бодлогын дэмжлэг өгснөөр IT салбар болон гарааны бизнесийнхэн хөгжихөд том боломж бололцоо олгож байна гэлээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.