🔴Ж.Золзаяа: “Tech Week 2025” бол технологийн компаниудыг олон улсын зах зээлд гарах боломжийг өргөжүүлэх, нээх зорилготой
Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордон эхлээд байна.
МТҮП-ийн захирал Ж.Золзаяа:
-“Tech Week 2025” арга хэмжээ 19-27-ны хооронд улс орон даяар амжилттай зохион байгуулагдлаа. Энэ хугацаанд хэрэгжсэн 70 гаруй арга хэмжээний үр дүнгийн судалгаа гарсан. Хамгийн түрүүнд мэдээлэл, технологи харилцаа холбооны салбар хүний нөөцийн хомстолтой байна. Мэдээлэл технологийн үйлдвэрлэлийг дэмжих хуультай болсон ч цаашдаа олон улсын жишгийн дагуу хөгжих хэрэгцээ шаардлага байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа чухал байна. Өнөөдрийн форумаар нэгдсэн нэг зөвшилцөлд хүрэх болно гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.