🔴УИХ-ын гишүүн Ч.Анар: Бодлого боловсруулагчид технологийн компаниудаа дэлхийд гарах боломжийг хаах биш дэмжмээр байна

Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн салбарын шинэ мэдлэг, инновац, технологи, ирээдүйн чиг хандлага, хөрөнгө оруулалт, бодлогын асуудлыг хэлэлцэн туршлага солилцох, талуудын бодит оролцоог хангах үндэсний хэмжээний цогц арга хэмжээ болсон “Tech Week 2025”-ийн хүрээнд зохион байгуулагдаж буй "ICT FORUM" Төрийн ордонд болж байна. 

УИХ-ын гишүүн Ч.Анар:

-Хүссэн хүсээгүй бүх салбар технологийн чиглэл рүү орж байна. Манай улсын тухайд хамгийн их мөнгө эргэлдэж байгаа салбар уул уурхайн салбар. Үүнийгээ түшиглээд монгол залуучууд технологийн салбараа холбох юм бол илүү өндөр бүтээмж гарна гэдэг асуудлыг ярьж байна. Уул уурхайн компаниуд гадаадын технологийг маш өндөр үнээр худалдан аваад байна. Үүнийг эх орондоо үлдээх боломж байна. Олон улс орнууд ингэж хөгжиж байна.

Бидэнд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй. Төрийн хууль тогтоомж бодлогууд хэрэгжилт маш муу байна. Хязгаалах зохицуулалт их. Нээж өгмөөр байна. Төр бодлогоор хувийн хэвшлийн залуусаа дэмжээд олон улсад гаргамаар байна. Үндэсний компаниуд дэлхий хэмжээнд гарах цаг аль хэдийн болсон гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.