🔴Матилда Димовска: Монгол Улс хиймэл оюун ухааныг ашиглаад хөгжлийн олон тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэж байна
"Монгол Улс хиймэл оюун ухааныг ашиглаад хөгжлийн олон тулгамдсан асуудлаа амжилттай шийдвэрлэж байна" гэж Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска хэлж байна.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска:
-Хүний хөгжил гэдэг нь НҮБ-ын үйл ажиллагааны үндсэн гол зорилт нь байдаг. Хиймэл оюун ухаан хүний хөгжлийг урагшлуулах дээр маш их боломж байгаа. Олон улсад үүнийг ашиглаад явж байгаа олон туршлага байна. НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрөөс гаргаж байгаа гол санаа нь хүний хөгжилд хиймэл оюун ухааныг ашиглахдаа хүртээмжтэй болон тогтвортой хөгжлийг цогцлооход гол тулгуураа болгож ашиглах хэрэгтэй. Ингэж ашиглаж чадах юм бол хиймэл оюун ухаан нь өөрөө тэгш хүртээмжтэй нийгмийг бүтээх арга хэрэгсэл болж ашиглагдана.
Нөгөө талдаа буруугаар ашиглавал иргэдийн ялгаатай байдлыг ихэсгэж, олон нийгмийн бүлгүүдийг ардаа орхих эрсдэлтэй юм. Түүнчлэн байгаль экологид ээлтэй хиймэл оюуныг ашиглах санааг дэвшүүлж байгаа. Хиймэл оюун нь хүний хөгжлийн хамгийн том тулуур болсон эрүүл мэнд, боловсрол, ажил хөдөлмөр эрхлэлт гэдэгт ахиц дэвшлийг гаргаж болдог гэдгийг дэлхий нийтэд харуулж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.