🔴“ICT Forum-2025”-д 21 аймгийн залуучууд цуглаж, дижитал шилжилт, цаашдын хөгжлийн шийдлийг эрэлхийлж байна
Монгол Улсад анх удаа олон улсын жишгийн дагуу зохион байгуулагдаж буй “Технологийн 7 хоног” буюу TECHWEEK-2025 арга хэмжээ “Digital First” уриа дор есдүгээр сарын 19–26-ны хооронд зохион байгуулагдаж байна.
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын П.Батбаатар:
-Энэхүү долоо хоногийн турш 21 аймаг, нийслэл Улаанбаатар хотод технологийн салбарын хөгжил, инновац, бодлого, хөрөнгө оруулалтын боломжуудыг хэлэлцэх 50 гаруй арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа нь үндэсний хэмжээний томоохон хөдөлгөөн болж байгаагийн илэрхийлэл юм.
TECHWEEK-2025 харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох ICT EXPO-2026 -г олон улсын хэмжээнд хүргэх зорилготой юм.
Улаанбаатар хотод зөвхөн харилцаа холбоо инженер техникийн ажилтнууд удирдлагууд уулзаж асуудлаа хэлэлцдэг байсан бол энэ жил 21 аймгийн төлөөлөгчид оролцож байна. Аймагт 70-120 салбарын албан хаагчид байдаг. Орон нутагт хүний нөөцийн хомсдол их байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг сайжруулах шаардлагатай гэдэг асуудлыг төлөөлөгчид хэлж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.